МОНГОЛЧУУД ТЭРГҮҮН БАЙРАНД ОРЖ ИРЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-26

Дубай хотноо явагдаж буй "PUBG Mobile Global Championship" буюу дэлхийн аваргад оролцож буй Монголын "Zeus" баг маань 16 багийг тэргүүлж эхэлсэн сайхан мэдээ ирлээ.

Эхний өдрийг сүүлээсээ 3-т өндөрлүүлж, хоёрдахь өдөр найм руу ахисан бол өнөөдөр ийнхүү 1-р байранд 204 оноотойгоор жагсаж эхэллээ. Гайхалтай тоглолтыг үзүүлж баг маань дэлхий нийтийг шоконд оруулж байна. Өнөөдөр дуусахад ердөө хоёрхон раунд үлдээд байна. Маргааш тэмцээний ялагч тодорно.

Хэрвээ баг маань энэ байр сууриа хадгалж чадвал 700,000 ам.долларын эзэд болж дэлхийн аварга болох юм. Түүх бүтээхэд хэдхэн раунд үлджээ. Цахим тоглоомыг зөвөөр сурталчилж, дэлхийн тавцанд нэрээ гаргаж буй залуустаа амжилт хүсье.