ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянгол дүүрэг 2021 оныг “Сахилга хариуцлагыг сайжруулах жил“ болгон зарлав

O.Admin
2021-01-26

Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаан онлайн болон танхим хосолсон байдлаар явагдаж, тэргүүлэгчид хуралд идэвхтэй оролцож, дүүргийн холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, санал хэлэв.

Шуурхай штабаас коронавирусийн цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дүүргийн ОБХ-ийн дарга Б.Сүхбаатар танилцууллаа. Үргэлжлүүлэн 2021 оны “Зорилтод жил”-ийг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар 2021 оныг “САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ” жил болгон зарлалаа.

Дэлхий даяар тархаад буй короновирусын цар тахлын нөлөөллөөр нийгэм эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн үйлчилгээний байгууллагууд илүү сэтгэл зүтгэлтэй ажиллах нэн шаардлагатай гэдгийг онцолж,  төрийн алба хаагч бүрийг хариуцлагатай ажиллахыг уриаллаа.