ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

УОК-ын дарга, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарын удахгүй шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллана. Мөн аль нэг салбарын сайдаар ажиллана гэх мэдээлэл байгаа билээ. Тэгвэл Шадар сайд асан Я.Содбаатар “Ажил хариуцаж байсан хүмүүсийн алдаанаас болж, огцрох шийдвэрээ гаргасан. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Энэ байр сууриа өөрчлөхгүй. Тиймээс би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй. Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанартай үргэлжлэх ёстой. Тиймээс энэ танхимын гишүүдээс зарим сайдууд ажлаа үргэлжлүүлээсэй гэж бодож байна” гэж байр сууриа илэрхийллээ.