ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Оюутолгой” компанийн ажилчин  ажлын байрандаа нас  баржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

Энэ сарын 19-ний өдөр “Оюутолгой” компанийн ажилчин  ажлын байрандаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ. Тухайлбал, 42 настай жолооч М нь өрөөндөө нас барсан байсныг олсон байна. Талийгаач М нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч "Ханбогд Хурд" ХХК-д сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байгаа, гурван хүүхдийн аав юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Оюутолгойн ажилтнууд 28/14 гэсэн хуваариар ажиллаж, амрах ёстой боловч талийгаач М нь амралтын 14 хоногтоо бүрэн амарч чадаагүй, дуудагдан ирсэн байна. Энэ талаар “Ханбогд Хурд” ХХК  нь "Манай жолооч М нас барсан хэрэг гарсан нь үнэн. Тэрээр ажлын 28 хоногийнхоо 21 дэх хоногт нас барсан. Амиа алдсан шалтгааныг тодруулах шинжилгээ хийгдэж байгаа байна. Хариу нь гараагүй. Цар тахалтай холбоотой УОК-ын шийдвэр тодорхой гарахгүй байсан зэрэг шалтгаанаар амралтын 14 хоногийг нь бүрэн эдлүүлж чадалгүй. Амралт нь дуусахаас дөрөв хоногийн өмнө Оюутолгойгоос дуудсан асуудал гарсан. Гэхдээ ганцхан талийгаач М-ийг биш, бүх ажилтнуудыг дуудсан"  гэлээ.