ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэх эсэх талаар байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэхүү хуулийн төслийг хоёр байнгын хороогоор хэлэлцээд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгэхдээ нам эсвэл ялгахгүй хэлэлцээд явах нь зүйтэй. Мөн энэхүү хуулийн төсөлд гадаадад байгаа иргэдээ анхаараачээ гэж заалт оруулах гэсэн боловч унасан. Гэвч энэхүү хуулийн төслийг дэмжээд яваасай гэж хүсэж байна”гэв.