ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн. Тэд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн. Мөн Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдлээ. Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ. Түүнчлэн Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан”гэв.