ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Оюу Толгой" ХХК: Талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

Энэ сарын 19-ний өдөр “Оюутолгой” компанийн ажилчин ажлын байрандаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ. Тухайлбал, 42 настай жолооч М нь өрөөндөө нас барсан байсныг олсон байна. Талийгаач М нь "Оюутолгой" компанийн туслан гүйцэтгэгч "Ханбогд Хурд" ХХК-д сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байсан аж.

Энэ талаар “Ханбогд Хурд” ХХК нь "Манай жолооч М нас барсан хэрэг гарсан нь үнэн. Тэрээр ажлын 28 хоногийнхоо 21 дэх хоногт нас барсан. Амиа алдсан шалтгааныг тодруулах шинжилгээ хийгдэж байна. Хариу нь гараагүй” гэж тайлбар өгсөн юм.

Харин “Оюу Толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ар гэрийнхэнтэй нь холбогдож, зөвшөөрөл авахгүйгээр энэ талаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулж байгаа. Тиймээс бид мэдээлэл өгөхгүй. Бидний хувьд талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ” гэсэн юм.