ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 13 хувь нь буюу олонхийн саналаар дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн болно гэхэд туршлагын хувьд дутуу. Танд намын даргын эрх мэдэл байхгүй тул Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд илүү туршлагатай хүмүүсийг томилоорой” гэж хэллээ.