ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт вакцинд хамрагдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-02

Манай улсад коронавирусийн халдварын эсрэг вакциныг хийж байгаа билээ. Хамгийн түрүүнд эмч, онцгой байдал, цагдаа, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай болон архаг, хүнд өвчтэй ахмадуудыг вакцинжуулах төлөвлөгөөг гаргасан байгаа билээ.

Энэхүү төлөвлөгөөгөөр одоогийн байдлаар 8000 орчим хүнийг халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Тэгвэл энэ сарын 9-14-ний хооронд "AstraZeneca" вакцины эхний тунг УИХ-ын 76 гишүүнд хийхээр болжээ. Түүний дараагаар тодорхой үүргийн ажилтнуудыг хамруулах аж.