ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Намайг хохироосон 25 тэрбумын асуудлыг 10 жил шалгасан прокуроруудад хариуцлага тооцохыг шаардаж байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-04

МУГЖ  Т.Ариунаа болон түүний нөхөр “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж нар суулт зарлаад байгаа билээ. Тухайлбал, “Монголын прокурорын байгууллагууд ялзарсан. Миний зурж байгаа гарын үсэг хэдэн хүний амьдралын хувь заяаг шийдэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Цөхөрсөн олон иргэн ирж саналаа хэлж байна. Нийслэлийн прокурорын өгсөн бичгээс болж Монголын төрд итгэх итгэл суларсан. Миний хувьд долоо хоногийн өмнө 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгаж өгөөч гэхэд шалгахгүй гэсэн. Дөрвөн удаа гомдол гаргах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй. Ерөнхий прокурорт хандаж, уг хэргийг шалгах албан шаардлага хүргүүлж байна. Мөн намайг хохироосон 25 тэрбумын асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг, 10 жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэхүү шаардлагуудыг биелүүлтэл манай гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна” гэж  “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж ярьж байлаа. Харин МУГЖ Т.Ариунаа “2011 оноос хойш өнөөдрийн хүртэл миний хань нийт таван удаа 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, хэлмэгдэж, эрүү шүүлтэд орж, залхаан цээрлүүлэлтийг биеэрээ амсаж яваа хүн.Энэ хэлмэгдүүлэлтэд гэр бүл үр хүүхдүүд минь яаж сэтгэл санааны дарамтад орж, шаналал зовлон цөхрөл бүхнийг яаж хамтдаа туулж зовдог вэ гэдгийг, ойлгож, мэдэрч, туулж яваа хүмүүс мэддэг гэв.