ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр 19,507 хүний сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Завхан аймагт бүртгэгдсэн. Бусад нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,076 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,415 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 78.5 хувийг эзэлж байна” гэв.