ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ДЭМ ДЭМЭНДЭЭ” хандивын ТОГЛОЛТ энэ сарын 19-нд болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-05

 Хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа иргэн Н.Ууганбаярт зориулан   поп болон хип хоп одууд нэгдэж, “ДЭМ ДЭМЭНДЭЭ” хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолт энэ сарын 19-нд “Улаанбаатар палас”-т болно. Тоглолтод 40 гаруй уран бүтээлч оролцож,  ая дуугаа өргөнө. Тухайлбал, Guys666, Digital, GEE, Цэцэ,  Хишигтэн, Ginjin, Vandebo, Энэрэл, Thunder зэрэг одууд оролцох аж. Харин иргэн  Н.Ууганбаярын хувьд  нуруу нугасны идээт үрэвсэл хэмээн оношлогдож, нэг л өдөр алхаж чадахаа байжээ. Энэ төрлийн өвчлөл ховор учир манайд эмчлэгдэх боломжгүй гэж эрүүл мэндийн байгууллага үзсэн учир гадагшаа явах шаардлагатай болсон байна. Тэрбээр олон газраа өвчний түүхээ илгээсэн  боловч ганцхан Турк улсад  эмчлэх боломжтой гэдэг хариултыг илгээжээ. Гэхдээ  эмчилгээний нийт өртөг  200 сая төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс уран бүтээлчид нэгдэж, анд найз Н.Ууганбаярынхаа эмчилгээний зардлыг олох, түүнийг эрүүл саруул болгоход зориулж, хандивын тоглолтыг хийж байгаа ажээ.