ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МҮОНРТ-ийг А.Бүрэнбаатар удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-06

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилжээ.  МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тухайлбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар,  “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа“Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн билээ.