ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Найман тохиолдол өнөөдөр илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-06

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварын тархвар, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 24,803 шинжилгээ хийгдсэнээс найман тохиолдол батлагдлаа. Тодруулбал, дээрх тохиодлын гурав нь гадаадаас ирсэн иргэдээс буюу зөөвөрлөгдсөн, тав нь Улаанбаатар хотод илэрсэн. Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван хүний дөрөв нь ойрын хавьтлаас, нэг нь шинэ халдварын эх уурхай юм. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд эх уурхай судлагдаж байна. Тухайн хүн банканд ажилладаг" гэв.  Өнөөдөр найман тохиолдол болж буурсан шалтгааны тухайд тэрбээр "Салбар лабораториуд дээр урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг шинжилгээнүүд ордог. Эдгээр лаборториудын шинжилгээний тоо өнөөдөр ихэнх хувийг эзэлсэн. Харин ойрын хавьтлуудын шинжилгээ хоёр лабораторид хийгддэг. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтад байгаа хүмүүсийн шинжилгээ хийх өдрүүд өөр тул өнөөдрийн шинжилгээний тоонд бага хувь эзэлж, нийт тохиолдлын тоо найм гарахад нөлөөлсөн” гэлээ.