Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-12

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Өнөө жилийн наадам өндөр цолтнуудад халтай, харин аймгийн цолтнууд одтой наадаж байна.

Дөрвийн даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Б.Даваа-Очиртой, Улсын гарьд Н.Ганбаатар Аймгийн арслан Х.Оргилболдтой, Улсын гарьд Б.Гончигдамба, Аймгийн арслан Н.Ганзоригтой, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Цэргийн арслан Д.Цэрэнтогтохтой учраа  таарчээ. Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд цөөнгүй олон улсын цолтнууд өвдөг шороодов. Дөрвийн даваанд учраа таарсан бөхчүүдийн дүйзийг танилцуулъя.