Бельги хүрэл медалийн эзэд боллоо

Б.ГАНЗОРИГ
2018-07-15

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүрэл медалийн төлөө Бельги, Английн багууд тоглохоор шалгарч үлдээд байсан бөгөөд тоглолт 2-0 харьцагаар Бельгийн хожлоор өндөрлөжээ. Тоглолтын салхийг Бельгийн шигшээ багийн Тома Менье тоглолтын 4 дэх минутад хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Ангийн хаалганд оруулж, эхний хагас 1-0 харьцаагаар өндөрлөжээ. 

Харин хоёрдугаар үеийн 82 дахь минутад Эдэн Азард гоолдсноор тоглолт 2-0 харьцаагаар тоглолт дуусчээ.