Завханчууд Харцага Т.Бэгзсүрэнд хүндэтгэл үзүүллээ 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-16

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосон билээ. Энэ жилийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат Аймгийн арслан Т.Бэгзсүрэн урамтай сайхан барилдаж Харцага цолонд хүрсэн юм.

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс шинэхэн Харцага цолтондоо хүндэтгэл үзүүлж “Ланд 200” автомашин гардуулж өглөө. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд  Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд тэргүүн Д.Дагвадорж нар болон Завхан нутгийн харъяат алдартнууд хүрэлцэн иржээ.