ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.ГАНБАТ: Ардчилсан нам засагладаг гурав аймагт халдвар гараагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-09

УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Эрүүл мэнд хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ “ Манай улсад цар тахлын халдвар орж ирээд бараг хоёр жил боллоо. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Гэвч гаргаж байгаа мөнгө хийж буй  ажлыг нь харьцуулахад хангалтгүй. Өнөөдөр Монгол Улсын бараг ихэнх аймагт халдвар тарчихлаа. Ардчилсан нам засагладаг гурав аймагт  халдвар тархаагүй шүү дээ. Тэд нар хариуцлагатай сайн ажиллаж байна. Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг өгөхөөр болсон юм. Энэ зөв алхам. Үүнийг эрт хэрэгжүүлэх байсан юм” гэв.