ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-16

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 25-наас эхэлнэ. Тухайлбал, цэцэрлэгийн насны багачуудыг ирэх энэ сарын 25-ны мягмар гарагт https://tsetserleg.ulaanbaatar.mn/register энэ  сайтаар бүртгэх аж.  Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх  юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх  юм байна.

Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулж, анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ. Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нээлттэй байх юм байна.