ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж сайд байнга хурд хэтрүүлж, машиныхаа татвараа төлөөгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-16

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдын эзэмшлийн “Toyota Land Cruiser 200” маркийн 0052 УБҮ дугаартай  автомашин оношилгоонд ороогүй байгаа билээ. Түүгээр ч тогтохгүй татвараа төлөөгүй бөгөөд хурд байнга хэтрүүлдэг, замын хөдөлгөөнийг дүрмийг байнга зөрчдөг аж. Өөрөөр хэлбэл, үргэлж хуулийн дагуу амьдрахыг, ажиллахыг сануулдаг атлаа хуулийг байнга зөрчдөг нэгэн юм. Өмнө нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа 360 сая төгрөгийн үнэтэй, 2017 онд үйлдвэрлэсэн, 0101 УБҮ дугаартай цоо шинэ “Лексус 570” автомашинтай болсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан удаатай. Тухайн үед  “Би тэр машиныг унаж байгаа нь үнэн. Манай яамныхан саяхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан юм” гэж  тайлбарлаж байсан юм