ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-16

УОК-ын ээлжит хурал 18:00 цагт эхэлж цахимаар болж байна. Хурлаар цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсох бөгөөд  зарим эмнэлгийн орыг чөлөөлж коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнийг эмчлэх асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах талаар санал солилцох юм.