ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн ногоон бүсэд тайван байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-17

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн 21 алба хаагч, 39 чиглэлд 5 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн 85 албан хаагч 71 чиглэлд 23 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас 91 алба хаагч, 28 автомашинтай ногоон бүсийн 71 чиглэлд, Байгаль орчны газраас 33 байгаль хамгаалагч, 80 урамшуулалт эргүүл нйит 113 алба хаагч 43 автомашин, мотоцикль, морьтойгоор 80 чиглэлд, Цагдаагийн удирдах газраас 5 алба хаагч, 2 автомашинтай,

Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 4 алба хаагч хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 23 байгаль хамгаалагч, 23 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 23 чиглэлд тус тус үүрэг гүйцтгэж байна. Нийт 5 байгууллагын 236 алба хаагч, урамшуулалт эргүүл, 96 автомашин, мотоцикль, морьтойгоор нийслэлийн ногоон бүсийн 136 аманд үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн ногоон бүсэд тайван байна. Нийслэлийн нутаг дэвсгэр түймрийн нэн аюултай зэрэглэлд шилжсэн тул шар өвс, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.