Тамаваши Б.Мөнх-Оргил, Иченожу А.Ичинноров нар өвдөг шороодлоо

Б.ГАНЗОРИГ
2018-07-17

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь  өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.
 
Харин Ичиножү А.Ичинноров маегаширигийн 4-өөс барилдаж байгаа Кайсэйтэй барилдаж унаж гурван даваа зургаан унаатай болжээ. Өнөөдөр тэрбээр маегаширигийн 4-өөс барилдаж байгаа Ёшиказитэй барилдана. Харин Секиваки Тамаюаши Б.Мөнх-Оргил озеки Такаясүтэй барилдаж өвдөг шороодсон бөгөөд 5 даваа, 4 унаатай боллоо. Өнөөдөр тэр маегаширигийн 1-өөс барилдаж байгаа Котошогекүтэй барилдана.
 
Башёг одоогоор секиюаки Митакэүми 9 даваатайгаар башёг тэргүүлж байна.
 
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн 
Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн
Секиваки Ичиножү А.Ичинноров 3-6
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 3-6