ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бүлэг: Оюутолгой ордын талаар ЕРӨНХИЙ САЙДАД шаардлага хүргүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-19

 УИХ дахь АН-ын бүлэг  хуралдаж байгаа аж. Хуралдаанаар  Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах УИХ-ын 92 дугаар  тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ  дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх аж. Мөн  охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэх юм байна.