ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт дахин үер буужээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд энэ  сарын 15-ны өдрийн 15:30 цагийн орчимд усархаг бороо орж үер буусан юм. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автжээ. Тэгвэл өчигдөр дахин үер бууж, тус бүхэлдээ усанд автсан байна.

Үерийн улмаас  учирсан гамшгийн хэмжээг тодорхой гаргаагүй байгаа аж. Үерийн голомтод нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн 1.1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулжээ.  Нийт долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн ажээ.