ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ:Өнөөдөр "АстраЗенека" вакцины 50400 тун ирнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-21

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр манай улс "АстраЗенека" вакцины 50400 тунг хүлээн авна. Хөл хорионы үе тул вакциныг хүлээж авах албан ёсны үйл ажиллагаа болохгүй аж. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм. Анх гуравдугаар сарын 12-нд "АстраЗенека" вакцины 14400 тун, гуравдугаар сарын 24-нд "Файзер" вакцины 25740 тунг хандивласан юм.

"Файзер" вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан болон, архаг хууч өвчтэй, дархлаа нь сул байгаа иргэдэд хийсэн билээ. Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа аж.