ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Өөжин мед” эмнэлэг ЭМЯ-нд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-21

“Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг ЭМЯ-нд хандивлажээ.

Түүнчлэн N95 маск 200 ширхэг,  200 хос комбинзон, 200 ширхэг нүүрний хаалт зэргийг хандивласан байна.

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов. Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 1 сарын хугацаанд коронавирусийн халдвар авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах ба энэ төв 120 ор дэлгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ЭМЯ