ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ:Цэцийн дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-22

УИХ-ын  нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт; Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.