ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан настай хүүхдийн амийг аварчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт баярын өдрүүдэд нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, обьектын гал түймрийн гурав, үер, усны 15 удаагийн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн шуурхай эргүүл ажиллажээ. Мөн дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн гуравдугаар хэсэгт иргэн Б-гийн байшин усанд автсаныг соруулж, аюулгүй болгосон бол баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг 09:00- 22:00 цагийн хооронд тогтмол ажиллуулсан аж.

Мөн дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэ толгойн дөрөвдүгээр гудамж, үерийн ус зайлуулах далд хоолойд хүүхэд унасан гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах анги 105, дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж  зургаан настай эрэгтэй хүүхдийн амь насыг аварчээ.