ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

11 настай хүү малдаа яваад сураггүй алга болжээ

O.Admin
2018-07-17

Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна. Өчигдөр 21:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Гашуун ус гэдэг газар 11 настай хүү малдаа яваад сураггүй алга болсон аж. Тус аймгийн Онцгой байдлын газар хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдрөөс  эхлүүлжээ. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн Гуртын гүүр гэдэг газар  Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ. Дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд энэ сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш зургаа хоног хайсан ч одоогоор олоогүй байгаа аж.