ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АН-ын Төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-ноос эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-18

Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болох гэж байна. Тус чуулга уулзалтад Ардчилсан намын удирдлагууд, намын дэргэдэх байгууллагууд, нийслэлийн Налайх, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Архангай, Төв, Дархан-Уул аймгийн гишүүдийн төлөөлөл оролцох аж. Чуулга уулзалтад оролцогчид сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцох юм байна.  Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулах аж. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд шат дараатай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний эдгээр бүсийн чуулганууд бөгөөд “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах урдчилсан тов гарчээ.