ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт 10 тэрбумын хохирол учирчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-18

Баян-Өлгий аймагт үер бууж, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Гамшгийн дараах сэргээн босголтын ажил ямар төвшинд яваа, иргэдэд тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ гэдэг асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15, 16-нд дараалан аадар бороо орсноос 270 гаруй айл орох оронгүй болсон. Иргэдийг сургууль, цэцэрлэгийн байранд түр байрлуулж, хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 80 гаруй өрхийн 170 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

 2016 онд Өлгий суманд үер бууж байхад хохирлын хэмжээ 2.2 тэрбум болсон. Харин сая болж өнгөрсөн үерийн хохирол 4-5 дахин өссөн бөгөөд 10 тэрбум хэмээн мэдээлэв. Газар зүйн хувьд хотгор газар байрладаг нь үерт автах эрсдлийг бий болгодог аж. Одоогоор сэргээн босгох болон эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчин болон онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон 600 гаруй хүн 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй ажээ. Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра,  Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж,  ажлаа эхлүүлсэн аж.