Торонто Репторс багт Кавай Леонард ирж, Димар Спөрст очлоо

Б.ГАНЗОРИГ
2018-07-19

Их удаан яригдаж байгаа Кавай Леонардыг солих солилцоо өчигдөр явагдсан байна. Тэрбээр багийн анд Дэнни Грин хамт Торонто Репторс багт очжээ. Харин тус багаас Димар Дерозеныг авч байгаа бөгөөд түүнтэй хамт Якоб Поелтл, 2019 оны драфтын эхний тойргийн эрхийн хамт Сан Антонио Спөрс багт иржээ.

Өнгөрсөн улиралд Кавай гэмтлийн улмаас есхөн тоглолтод оролцсон бөгөөд 16.2 оноо, 2.3 дамжуулалтыг өгсөн бол Димар Дерозен 23 оноо, 5.2 дамжуулалт өгч байжээ.