ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өлгий суманд 600 гаруй хүн ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-19

Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд үерийн улмаас 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан билээ.

 Энэхүү  дуудлагын дагуу Баян-Өлгий, Ховд , Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги,  Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлалтын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байгаа аж.

Үерийн улмаас нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж түр хоргодох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, дөрөвдүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулсан болон аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.