ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-19

Увс аймгийн Өндөрхангай суманд өчигдөр газар хөдөлжээ. Тухайлбал, тус сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т өчигдөр  4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар тодруулахад “Тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн зүйл үгүй хохирол учраагүй”  хэмээн тайлбарласан юм.