ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой түлш компанийн ажилтнууд хандивын аян өрнүүлж, иргэдэд хүнсний тусламж үзүүлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-16

"Тавантолгой түлш" ХХК-аас угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Аюулгүй байдал, нэгдсэн хяналт" аяныг эхлүүлээд байгаа билээ.

Аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшин, янданд үзлэг хийж шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүрд нь хийж өгсөн аж. Мөн угаарын хийн мэдрэгчийн тэжээлийн зайг сольж өгч байгаа юм.

Хяналтын ажилтнууд хариуцсан айл өрхүүдээрээ явахад Ковидын үед ажил төрөлгүй болсон улмаар идэх хоол ч үгүй айл өрх олон байгаад сэтгэл зовинож дотооддоо сайн үйлсийн өрнүүлж хандив мөнгө цуглуулжээ.

Хандиваар цугласан мөнгөөрөө өндөр настан, өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед "Тавантолгой түлш" ХХК-ийн албан хаагчид, Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан ч сайн үйлсийг дэмжиж хандив цуглуулж нэг сарын хүнсний хэрэгцээний бүтээгдэхүүн бэлтгэснийг айл өрхүүдэд гардуулж өгсөн юм.