ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Янтэн Тулку Ринбүчэ багш энэ сарын 20-нд сүсэгтэн олонд ном айлтгана

O.Admin
2018-07-19

Нууц тарнийн номлолын их эрдэмтэн, Янтэн Тулку Ринбүчэ багш Балдан лхам бурханы жанан, Ногоон дарь эхийн авшиг хүртээх гэж байна. Мөн авшигийн өмнөх нууц бясалгалын аргуудыг заах бөгөөд Лам хуврагууд, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү номын айлдварт хүрэлцэн ирэхийг урьж байна. Гандэн тэгчилэн хийд Идгаа чойлон дацанд энэ сарын 20-нд 11:00 цагаас лам хуваргууд сүсэгтэн олондоо зориулан, ном айлтгах юм байна.

 Түүний товч намтараас танилцуулбал, Ловсан Тэнпай Янтэн Ринбүчи бээр Төвдийн Хам аймгийн Дапа-д 1978 оны арванхоёрдугаар  сарын 15-ны өдөр төржээ. Ринбүчийг 10 настай байхад Янтэн Ринбүчийн хойд дүрээр тодруулж ширээнд залсан ба Төвд оронд 12 жил амьдарч, сайхан сэтгэлт ард түмний  өлгий нутаг болох Энэтхэг орныг зорьжээ. Өмнөд Энэтхэгт уламжлалт Төвдийн хийдэд шавилан суув. 1990 онд өмнөд Энэтхэгийн Булгүппа дахь Сэра Хийдийн Сэра Мэй коллежид элсэн оржээ. Ринбүчи бээр тэнд уламжлалт Бурханы шашны гүн ухаан, логик, танин мэдэхүйн онол, Бурханы шашны Мета физик болон сансар судлал - Амитаба, Винайн сүм хийдийн зохион байгуулалт, түүний уламжлал зэрэгт шамдан суралцжээ.

2006 онд Гэвш Лхаарамба цолыг хүртэж Дарамсалаа хотын хатуу дэглэмт Тантарын гүн ухааны сургууль болох Гятод 2 жил дээдийн номд шамджээ. Ринбүчи бээр одоогоор Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр  Далай ламын төв  албан газарт Сүм хийдийн сахил хүртээх албыг хариуцан ажиллаж байна.

 Тэрбээр алба хашихын зэрэгцээ Дээрхийн Гэгээнтэнд сургаал ном айлдах бэлтгэл хангахад тусалдаг ба Кайгүүр, Тэнгүүрийн уламжлалт 300 гаруй ном судруудыг шүүх ажлыг гүйцэтгэж байна. Ринбүчи бээр Дээрхийн Гэгээнтний зөвөлснөөр Бурханы шашны анхан шатны суралцагчидад сургаал ном айлддаг байна.