ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Халдвар аваад эдгэрсэн хүний тоо 41844 боллоо"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-17

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өглөө. Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 533 хүн халдвартай нь батлагдаж манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 49175 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 7 хүн өөд болж нийт нас баралт 214 болсон бол өчигдөр 1065 хүн  /эмнэлгээс 491 хүн, гэрийн тусгаарлалтаас 574 хүн/ эдгэрч, хяналтаас гарч нийт эдгэрсэн хүний тоо 41844 хүн боллоо. Одоогоор нийт 4087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2100, хүндэвтэр 1378, хүнд 494, маш хүнд 115 тус тус эмчлүүлж байгаа бол гэртээ 3900 хүн хөнгөн хэлбэрээр, тусгаарлалтад байна" гэв.