Харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-19

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийнхурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийнгишүүд өнөөдөр "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Цагдаагийн "Хүч" спорт хорооны дасгалжуулагчН.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэснийих баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаадавж Харцага цол хүртсэн юм.  Тэрбээр чөлөөт бөхийн125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аваргашалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аваргашалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит "Алтангранпри" болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үдхотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийннэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэнамжилтыг үзүүлсэн байна.