ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө

O.Admin
2018-07-19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбанаас  “Жэй Си Дэко Монголиа” компанитайбайгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамжбичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыголон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаарболсон.

Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17 дугаар сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногооннуурын буудал,  Шинэ замын зүүн, баруун тал, Ихтойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг  байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийнмаршрут бүхий орчин үеийн шийдэлтэйавтобусны буудал баригдах аж. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгойбайдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудадбайгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөхбэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Их хотын өнгө төрх, иргэдийн зорчих ая тухтайнөхцлийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгааэнэхүү ажлыг дэмжин ТҮЦ-ээ яаралтай нүүлгэхийг үйлчилгээ эрхлэгчиддээ уриалжбайгаа ажээ.