ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд Ш.Батцэцэг Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-31

Өнгөрөгч баасан гараг буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар хуралдаж, Элчин сайд Ш.Батцэцэгийг 2021-2022 онд ажиллах тус холбооны тэргүүнээр сонгожээ.

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 онд хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлиана сонгогдсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.