ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын хэмжээнд ирц 52.6 хувьд хүрч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялж явна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-09

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, ирцийн мэдээ СЕХ-ны төв серверт нэгтгэгдэж байна. Санал хураалт дуусахад буюу 22.00 цагийн ирцийн мэдээллийг хүргэе.
2087 хэсгийн хороодод өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн сонгуулийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд санал хураалтын явцын дунд гарч буй зөрчил бага байлаа. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 52.6 хувьд хүрлээ. СЕХ энэ удаа сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэж байгаа билээ.

22.00 цаг буюу санал хураалт дуусахад улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн ирцийн хувийг хүргэе. 

-Архангай 51.59  %

-Баян-Өлгий 54.74 %

-Баянхонгор  53.15 %

-Булган 54.77%

-Говь-Алтай 56.53 %

- Говьсүмбэр 50.98 %

- Дархан-Уул 55.79 %

-Дорноговь 53.37  %

-Дорнод 52.70 %

-Дундговь 52.14  %

-Завхан 60.73 %

-Өвөрхангай 55.19 %

-Өмнөговь 52.61 %

-Орхон 58.45 %

-Сүхбаатар 61.14  %

-Сэлэнгэ 48.85 %

-Төв 54.12 %

-Увс 57.06 %

-Ховд 58.68 %

-Хөвсгөл 55.05  %

Хэнтий 60.61 %

Улаанбаатар хот  61.46 хувьтай санал хураалт дууслаа. Улаанбаатар хот дотроо ирцийн хувиар Баянгол, Сүхбаатар дүүрэг 66-64 хувьтай ирцээрээ тэргүүлэв. Мөн улсын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийн ирц хамгийн өндөр буюу 22.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай байсан бол 20-24 насны залуусын ирц маш бага буюу ердөө 40 гаруйхан хувьтай байлаа. Яг одоо санал хураалтын дүн СЕХ-ны төв сервер рүү нэгтгэгдэж байгаа бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу буюу 745.330 хүний саналаар ялж яваа бол “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 230.029, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 64.750, Цагаан сонголт буюу хэнийг ч дэмжээгүй санал 66.754 бүртгэгджээ.