ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цалин, тэтгэвэрийн зээлийн журамд өөрчлөлт орно

O.Admin
2018-07-21

алин, тэтгэвэр зэрэг иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг.

Одоогийн байдлаар зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байгаа статистик мэдээлэл байгаа аж. Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг илүүд үзэж байна гэх Монголбанкны судалгаа гарчээ.

Тухайлбал, тэтгэврийн зээлийг зарим тохиолдолд зээлдэгчийн сарын орлогын 100 хувьд тааруулан олгож байгаа аж. иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргажээ. Энэ дагуу ирэх оны нэгдүгээр сарын 001-нээс хойш шинээр олгох, иргэдийн хэрэглээний зээлийн сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтжээ.