ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-22

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэнэ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23 -нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

18-39 настай Монгол Улсын иргэн

Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй

БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй

Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй

Өнгө ялгах чадвартай

Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга:

• Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно

• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.