ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо

O.Admin
2021-08-02

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангана гэж их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан  "Нарны хүү, Сарны охин" компанийн удирдлагууд болох Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан билээ.

Өмнө нь уг хэргийг шүүхэд ирүүлэхэд яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж байсан юм.

Прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгний хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлаад байна.