Токио-2020: М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарлаа

O.Admin
2021-08-02

Хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ.

Манай тамирчин огцмоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн.

Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ. Хүндийн өргөлтийн спортоор Монгол Улс амжилт гаргаж чаддаг гэдгийг дэлхийн тавцанд харуулж чадсан М.Анхцэцэгтээ цаашдын замналд нь амжилт хүсье. 

Жуюү Ван (Хятад) - 270 (120-150) кг

Тамара Яжайра Салазар (Эквадор) - 263 (113-150) кг

Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) - 256 (116-140) кг

М.Анхцэцэг (Монгол) - 252 (110-142) кг

Гаэлл Наяо Кечанк (Франц) - 247 (108-139) кг

Марта Анн Рожерс (АНУ) - 246 (108-138) кг

Нарюри Александра Перез Реверон (Венесуэл) - 242 (112-130) кг

Элена Килчич (Молдав) - 240 (105-135) кг