ТОКИО-2020: Х.Болортуяа харамсалтайгаар ялагдав

O.Admin
2021-08-03

Чөлөөт бөхийн 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав.

Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирэх юм. Болгарын Тайбе Мустафа нь 30 настай. 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальтай бөх билээ.