ТОКИО-2020: Б.ХОНГОРЗУЛ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-04

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.