ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван толгой түлш ХХК “Bloomberg awards” шагнал хүртлээ

O.Admin
2021-08-04

"Блүүмбэрг" телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Блүүмбэрг авардс” шагналаар "Тавантолгой түлш" ХХК шагнуулжээ. 

Уг шагнал нь тухайн жилдээ салбартаа амжилт гаргаж нийгэм, эдийн засаг, улс төрд эерэг нөлөө үзүүлсэн хүн, аж ахуй нэгж, пүүс компаниудад олгодог уламжлалтай юм.

"Блүүмбэрг" телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион шагнал гардуулах үеэрээ, “Тавантолгой түлш ХХК Улаанбаатар хотын утааг сүүлийн жилүүдэд эрчимтэй бууруулж чадсан. Цаашид ч илүү хувь хэмжээгээр бууруулах зорилго тавин ажиллаж байгаа байх.

Тиймээс та бүхний энэ хичээл зүтгэл, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулж байгаадаа таатай байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа ковидын нөхцөл байдлаас үүдэн хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Гэхдээ оройтоогүй байх гэж бодож байна” гэсэн юм.