ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөдөө орон нутагт ковидын тархалт нэмэгдэж, 977 тохиолдол бүртгэгдлээ

O.Admin
2021-08-04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалтын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагт Монгол Улсад нийт 1444 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 467 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол эсрэгээрээ орон нутгийн тохиолдол эрс нэмэгдэж, 977 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.

Амралт аялал зугаалгын дараагаас эхлэн хөдөө орон нутгийн халдварын тохиолдол эрс нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, Баян-Өлгий аймагт гэхэд л жирэмсэн эхчүүд халдвар авч эмнэлэгт хүргэгдэж байгаа аж. Харин эсрэгээрээ нийслэлийн тохиолдол буурч, улаан бүсэд ковидоос өөр өвчнийг эмчилж эхэлсэн сайн мэдээ байна. Өнгөрсөн шөнө 2288 иргэн эдгэсэн бол нас баралт 6 байжээ.

Нийт 36465 хүүхэд өвдсөнөөс эмнэлэгт 1779 байгаа бол 2840 жирэмсэн эх өвдсөнөөс 402 хүн хэвтэн эмчлүүлж байна.